Хандалт

Thursday, January 7, 2016

Шалгалтад бүдрэв

Шүүгчийн шалгалт өгч үзлээ. 3 өдөр авдгийн байна. Сээмээгээ үзүүлэх гэж эмч нарын комиссын хуралдааны үүдэнд дүүргийн эмчлүүлэгч нартай дугаарласныг эс тооцвол дажгүй. Тест, бодлого хоср дээр тааруухан оноо аван боловч шалгалтад нийт дүнгээрээ тэнцэв. Түүнээс цааш нэг ярилцлаганд ордог юм байна. Тэгээд бусад нь ШЕЗ-ийн сонголтын асуудал байдгийн байна. Яаж шийддэг нь мэдэгдэхгүй хаалттай хаалганы цаана шийдвэрээ гаргадаг хэвээрээ байна. Унасандаа шаралхаад байгаан биш. Угаасаа тааруу оноо авсан нь миний буруу. Гэхдээ надтай хамт өгсөн улсуудыг мөн л яасан эсэх хэнийг яагаад сонгож байгаагаа хэлэхгүйгээр шийддэг нь ил тод бус санагдав.
Энэ жилийн зорилго тодорхой болов. Ер нь иймэрхүү шалгалтад нэг удаа ороод үзчихэд тун гэмгүй аж.  Эрдмийн ажил руугаа шуурхай орноо.
Бүтэн жил хуулийн төсөл дээр суугаад батлуулсан боловч хөдөлмөрөө үнэлүүлж чадсангүй. Энэ л хайран байлаа. Бусад нь яахвээ. Амьдрал сайхан байна. Залуу байна. Эрч хүч байна. Өөр юу надад хэрэгтэй билээ.  Хүүгийнхээ боловсролд анхаарах хэрэгтэй байна. Одоогоор гэртээ байсан бас овун ухаанаа хөгжүүлэх асуудал нь орхигдох гээд байх шиг.
Болж өнгөрсөн үйл явдлууд надад олон сургамж өглөө. Атар зандан  үедээ угаасаа хүн олон зүйл үзэх л хэрэгтэй байх тийм үү. Блогоо түр хаасан боловч цааш үргэлжлүүлж чадсангүй. Буцаад нээцэн.  

Sunday, September 6, 2015

Хуучин

Бас л эргүү юмаа бичиж сууна. Хүмүүстэй уулзахгүй удаад байсан чинь адайр ааш хөдлөх гээд байх шиг. За за энэ яахав би хувцас гутлаа бүр таг хуучиртал нь бүр салж унатал нь өмсдөг. Багадаа ч мангар юм шиг шинэ хувцас ичээд өмсөж чаддагүй байлаа. Одоо ч бараг тийм. Ернол шинэ зүйлийг бас тамтаггүй болгож дуусгана шүү дээ. Манайхан яахвээ гялгар цалгар улс би хуучин хувцастай явахаар энэ хөөрхий ядуу амьтан гэж боддог юм шиг байгаан. Эдийн шунал гэж эргүү зүйлээс хол байхыг ээж минь надад их захидаг байлаа. Одоо ч тэр.
Сүүлийн дөрвөн жил би ч нэг ч хослол аваагүй, ганц нэг гутал бол авсан байх. Пүүз яахав гүйж байтал урагдаад тасраад уначихдагийн. Харин ч нэг сайн өмсөнө шүү дээ. Бүүр хөдөө томилолтоор явахад өгсөн 13 жилийн өмнөх цамц ч надад байна. Нэг муу юм тэгээд биед эвтэйхэн яваад байдгийн. Тэр нь сайхан л даа. Уг хуучнаа дуустал өмсөөд дараагийн зйүлээ авах нь эрүүл үзэгдэл юм. За тэгээд "гутал муут гурвын хойно, царайгаар угтаж зангаар үддэг ч билүү манайхны хэлц үг бол бас эвгүй шүү дээ. Мань заныг бол чааваас ядарсан эсхүл болхи тоймын жэнтлэмэнд хамаарагдахгүй этгээд л гэнэ шүү дээ.  Сайхан цэвэрхэн байвал болооштээ гэж бодоод байдгийн. Үхсэн би алтан цув нөмрөөд нөмрөөд үхэх нь тодорхойгоос цааш адсага нөмөрсөн ч яадгийн. Ажил дээрээ бол нэг хэдэн ээлжийн зангиа, госчоом, бажаанк угааж индүүдээд цэвэрлээд нөөцөнд байлгаж байдгийн. Хэрэг гаруул өрөөндөө солиод л гарна. Өөр зүйл надад огт хэрэггүй.
"Хэрхэн сэтгэл зовнихгүй амьдрах вэ" билүү тэр номыг бас ахиж унших санаатай. Хачин балай зүйлд санаа зовж, шал хэрэггүй зүйлээр цаг нөхцөөх нь бас ихсээд байх шиг байна.2 гутландаа зан тавиулчуул энэ өвөл нэг их мөнгө үрж шинэ гутал аваад байх шаардлагагүй шиг байна.             

Tuesday, September 1, 2015

Турник

Гэртээ турник суурилууллаа. 80 мянга л гэж байна. Гол нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн, бас бат бөх найдвартай болохоор тун сэтгэл хангалуун байгаа. Сайхан хөдөлмөрч залуус байна лээ. Гэтэл Их дэлгүүрт манайхны хийснээс болхидуу, төмөр муутай турник 90 мянга гэж байна лээ. Тэгэхээр 7 хоногт хийх дасгалын хувиар гаргах шаардлагатай боллоо. Урьд блог дээрээ бичиж байсны дагуу би фитнессд явж мөнгө үрэхгүй. Тэгэхээр надад байгаа зүйл гэвэл:
1.Гантель 10 кг 2 ширхэг 
2.Дээс 2 ширхэг /том, жижиг/
3. Турник /олон үйлдэлт/
4.Жижиг гантель 1 кг- 2 ш
5.Дасгал хийдэг иогийн гудас 1ш
6.Гэрийн овор багатай суурин дугуй 1ш
7.Турникэнд бэхэлж дасгал хийдэг бариултай олс /энийг арай аваагүй байгаа/ байна. 
Энэ өвөл бол нилээн үзнэ гэж бодоод байна даа. Расавсан /хувиар/ харин ямар байх вээ. Нилээн бодлоо. Нээтээс хайгаад үзвэл өөрт байгаа бүхнээр багадаа 20-иод төрлийн дасгал хийж болохоор байна. Дээрээс иогийн мөн л 20 -иод төрлийн дасгалтай ээлжлээд ноцолдчихвол эрүүл мэндээ нилээд хөрөнгө оруулалт хийнэ. 
 Тэгж байгаад дасгалын үйл явц болон үр дүнгийн талаар хэдэн бичлэг, зураг хөрөгтэй оруулж байна аа. Одоогоор миний жин 73кг байгаа. Багадаа л гэхэд 69-67 кг болох, гүзээгээ арилгах гэсэн зорилго өвөртлөв. Булчин шөрмөс нь аандаа болчих биз тэрийг нэг их тоохгүй байгаа. 

Sunday, August 30, 2015

Эго

Нас нэмэгдэхийн хэрээр олон зүйлд сарваганаж, бусадтай уулзаж, аливаа асуудалд идэвхийлэн санаачлаагаараа идэвхийлэн оролцох минь буурчээ. Хүмүүс хэрэг болсон үедээ л ярих болж. Мэдээж энэ нь тодорхой мөчлөгтэй холбоотой байх л даа. Найз гэж байхаа ч болив. Надаас шалтгаалсан олон зүйл бий. Угаасаа би хүнтэй тэгтлээ сүйдтэй ойртож, нөхөрлөх дургүй хүн. Жишээ нь л гэхэд ажлын үед ганцаараа үдийн цайгаа уух дуртай.Хүмүүстэй хамт хоолонд орохоор уур хүрээд байдгийн.  Юутай ч холбоотойн. Ганцаараа сайхан ажлаа төлөвлөсөн шиг нэг, хоёр гадаад үг цээжлэх маягтай суувал дажгүй. Нэг л ийм л болчихоод байгаамдаа. Зожиг гэхээсээ илүү гөжүүд, ааштай нөхөр шиг байгаан.  
Манайхан нэгнийхээ амьдралд хэтэрхий оролцдог хачин улс. Хамаатан садан, найз нөхөд гэлтгүй. Тухайлбал нэг найзынхаа тухай мэддэг юм шиг ярина шүү дээ. Гэтэл огт мэддэгүй байх жишээтэй. Угаасаа би ч өөрөө ийм хүний нэг байсан юмдөө. Ер нь товчхон хэлэхэд би хэний ч амьдралд оролцохгүй, хэнийг ч амьдарлаа оролцуулахгүй гэдэг хачин дүрмийг мөрдөж байгаа. Заримд нь бол энгийн, эрүүл дүрэм л дээ. Хийе гэснээ хийж, дуулий гэснээ дуулна. ________i'm_______ Энэ зураасыг амьдрал үзвэл бараг талд ирчихсэн байна. Юу хийснээ ч бодож үзлээ. Яахвээ бас хэд хэдэн зүйл нухаж, зарим зүйлээ бүр зөнд хаясан ажгуу. Жишээ нь гэхэд би яаж ч ажилтай байсан тамирчин болно гэж мөрөөддөг байлаа. Гэтэл тэр хаашаа ч юм бэ хийсэн одож, нэг л унжгар биетэй болчихсон байх. 
Амиа бодсон гэж манайхны дүгнэдэг зан бол уг зөв үзэгдэл юм байгаашт. Хүн сайхан явна уу, муу явна тэрний өөрийнх л асуудал. Гэтэл манайхан сайн яваа нэг ял үүрч, муу яваа нэг нь тэрийгээ мөлжиж амьдардаг. Бас л сонин улс шүү. Энэ гинжин хэлхээ бараг бүх л монгол хүнд байгаа гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. За тэгээд нас 30-аас дээш ахиад 40 дөхөх тусам хүн намайг юу гэж ярих огт хамаагүй болж гагцхүү өөрийнхөө зорилгыг зөв замаар гүйцэлдүүлэх нь чухал болоод байгаамдаа.          

Wednesday, June 10, 2015

Биеийн байдал

Эмчид үзүүлсэн. Ер нь л өөдтэй мэдээ дуулсангүй. Гэхдээ бас тэгтлээ дор орчихоогүй л байгаа гэнэ. Ямар ч гэсэн удаан хугацааны үгдэрсэн гэмтлээс шалтгаалсан үе мөчний үрэвсэл гэдэг нь үнэн болж таарлаа. Багадаа нэг жилдээ эм тан гэж балайралгүйгээр хоол, хэвшлийн бусад гам барьж чадвал бас ялдаг эд бололтой. Адаглаад л давсгүй хоол идэхээс эхэлж байна. Залуу байнаа гээд таарснаа ууж идээд өргөж, бариад ноцолдоод солиороод явсан чинь энэ бие тэгээд хайрлууштэй эд аж. 
Жингээ хассанаас хойш яг 70-аас хойш буухгүй таг гацав. Тэгсэн нөгөө өөх нь булчин энэ тэр болох гээд үйлээ үзэж байгаа болохоор жин тэглээ буудаггүй тэгэсгээд балансаа барьдаг л гэж сонслоо. Хажуугаар нь мэдээж ажил руугаа гүйж харайн ирэн очин байгаа хэвээрээ. Уг нь сэрүүвжир байх нь надад бас таатай байгаан. Бусад улс бол хурдан зун болоосой л гээд байгаа. хэл сурах гэж бас л чардайж байна. Санаснаар болоод сурчихдаг бол хурдхан нэг юманд бас шалгалт өгчихмөөр байхийн. Тэгсэн манай нэг таньдаг эрдэмтэн ах хүү насаараа л сурчийн гэшт. тэгээд өдөртөө тэрийгээ хаяхгүй бага багаар нухаад байдаг бололтойн. за за энийг хэн ч ч уншаа билээ.      

Sunday, May 3, 2015

Шаргуу чанар

Хэл сурах гээд овоо үзээд байна. Хүн тэгээд урмын амьтан юм даа. Зарим нь намайг гадаад хэлтэй л гэж боддогийн шиг байгаан. Сүүлийн арваад жил хэл сурахийнсаан гэж бодсоороон байтал сүнххээд өнгөрчихсөн байх жишээтэй.  Арван жил, их сургуулиа муулаад юүхэв. Явж явж өөрийн арчаагүйгийнх л дээ. Цагаа ашиглаж мэдэхгүй залхуурснийх гэдгээ 35 гараад мэдэж ч байх шиг.  Энэ нөхрийн бичсэнээр бол унших, бичих гэсэн хоёр дадлыг өөртөө суулгах хэрэгтэй аж. Эрдэмтэн Болдбаатарын зөвлөгөөг дагаад үзэхэд ч гэмгүй.  Яс гурван сар... тэгэхээрээн зэрэг цаашаа өөрөө дөрөө олоод "яахуу" гэж асуухгүйгээр яваад өгдөг гэнэ. Ер нь бол шууд хэлэхэд шаргуу чанар. Хэрэггүй өнгөрөөсөн тэр олон цаг хугацааны төлөө харамсах ч үлдсэнээ тэгж өнгөрөөх шаардлагагүй гэж бодлоо. Блогоосоо 2013 онд хийх ёстой зүйл гэсэн листээ харвал нилээн зүйл амжуулсан байх юм. Харин хэлний түвшнээ дээшлүүлэх, довтор хамгаалах гэсэн хамгийн чухал хоёр ажлыг тээр хойш нь хаясан байна. хамгийн чухал ажлыг шүү дээ.   

Хүний дадал зуршил, зан араншинг өөрчлөх боломжгүй гэдэгтэй би санал нийлдэггүй. Би ч 25 байснаасаа тэс өөр зан араншинтай болсон. Туулж ирсэн ажил төрөлтэй энэ нь шууд холбоотой. Тухайлбал мөрдөн байцаагч байхдаа жаахан хөөргөн маягийн нахальний яриатай, болж өгвөл гар зөрүүлчих гээд байдаг нэгэн байсан бол судалгааны ажил хийсэн 5 жилд энэ чанар огцом өөрчлөгдсөн байх жишээтэй. Зарим нь галзуу барын аманд хийдэг настай холбох байх л даа. Янз бүр. Товчхон хэлэхэд хэл сурах гээд ч юм уу ямар чадвар эзэмшин суралцахад хүний зан чанар тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Энэ нь үнэн шүү. Өөөрийн биеэр нотолсон. Одоо ахиад нэг чанар эзэмшихийн туллд өөрийн биеэр нотлох хэрэгтэй байна. хэл сурна гэдгэ эхэлэх гээд ингэж бичээд байгаа хэрэг. Үүнийг давж гарсан хүмүүсийн блогуудыг үзвэл наад зах нь гадаад эх сурвалж сайн уншиж, биеэ тоохоо больж, шаргуу дайчин чанар нь нэмэгдсэн нь илт байна. Миний дараагийн зорилго тодорхой.    
   

Wednesday, April 15, 2015

Турах тухай-2

Миний энэ муу блогийн хүн уншдаг ч юм уу бүү мэдээ. Уншдаггүй байсан ч яахвээ. Би угаасаа хүнд уншуулах ямар бичдэг ч биш. Ойрд харин блог руугаа сүрхий салхи оруулаад уналтын үедээ яваа бололтой гэж өөрийгөө дүгнээд байгааштээ.
Санаснаас өглөөний гүйлтээ бол огт болиогүй. Сайхан л байна. Харин үе мөч янгинаад хэрэг алга. Дээхнээд сонсогч байхдаа төмөр өргөж байгаад гараа гэмтээснээс хойш хааяа ингээд байдаг болчихсон. Уг нь сүрхий бэлтгэл хийгээд эхэлдэг боловч яг жавхайгаад ирэх цагт мөч янгинаад огт хөдлөж болохоо байчихийн. Бакирч закьраад хаачхуудээ харин аюулын тэгш биетэй байвал болчих гээд байгаан. Үе мөчний үрэвсэл энэ тэр болчихоогүй байгаа гээд санаа зовоод байх.       
Ернол жин 70-д бариад байна. Яаг нормоороо бол 65-68 байхад л болчих гээд байдаг. Тэгсэн харсан гарууд "үүнээс илүү яах гээд байгаан одоо болно, хүүхэд шиг болчихно" гэсэн. Хааяа нэг арисандаа тэмдэглээд ганц нэг дасгал хийх маягтай. Аштайхан сэтгэл санаа өөдрөг, шоудаж бариагүй бол уул нь өглөө бүр 10 минут иог хийж байгаа. 
Хүмүүсээс санал бодол цуглуулж жаал жуул спортын хэв маяг судлав. Аан тэгээд л мань мэт чинь дажгүй эрүүл биетэй жавхайлаг гарыг хараад л "энэ шиг болохийнсан. Хэдэн сар хичээллэвэл ийм болох бол" гэж бодох нь бол үнэндээ л инээдтэй хэрэг юм байна. "Тэгж байгаад нэг турчихнаа. Хоолоо сойгоод жаахан гүрийчүүл болох байхдаа" ч гэх юм уу гэнэн бодлууд бол бүр явцгүй. Ажаад байхнээ дажгүй эрүүл биетэй гүзээ цуухгүй нөхдүүд бол спорт амьдарлынх нь байнгын хэв маяг ажээ. Бид л хардаггүй болохоос аштайхан бие хаатай эрүүл байхын тулд бидний харж санаа алддаг нөхдүүд бол өглөө болгон эсхүл үдэш болгон төмөртэй ноцолдож гүйж харайж байдаг. Тэр элдэв эм тан бол зүгээр новш. "Цагаан сарын өмнө 5 кг турах зорилго тавьсан. Зорьсондоо хүрэхэд 8 кг дутуу байна" гэдэг бол бидний л онигоо.
Аан бас тийн хамаагүй таргалаад турвал гэдэсний арьс унжина энэ тэр гэсэн асуудал бий. Гэхдээ тэрнээс аймар зүйл нь нүүрний арьс унжих явдал. Намайг хүмүүс нүүрний үрчлээ нэмэгдээд ядарчиж гэсэн. Ядарсандаа биш махлаг байсан нүүрний арьс сул унжаад үрчлээ нэмэгдэж харагдаж байгаа нь тэр. Илт мэдэгдэнэ. Энэнд эмэгтэйчүүдийн гоо сайхны наад захын мэдлэг хэрэг болох нь шиг байна. Гэхдээ үүнийг монгол эрчүүд бид л эмэгтэйчүүд хийдэг гэдэг болохоос дэлхийн хаа сайгүй л эрчүүд нүүр амаа тордож хэрхэн залуу, эрүүл чийрэг харагдах тал дээр анхаарал хандуулдагшт. Энэ нэг ичээд байх зүйл биш. 50 хүрч байж 60-тай юм шиг харагдах хэрэггүй гэж боджийн. Саяхан гадны хэдэн өвгөн генералуудтай нэг уулзсан чинь пээ тэр бие хаана нь одоо хэдтэй хүнийх юм бэ. Бакь байнгын бэтлгэл хийдэг нар өвөө нар байх жишээтэй.   Ичиж үхэхээ шахсаншт.   

Дүгнэлт, туршлага
1. Хэрэвзээ турж эрүүл жавхайлаг байя гэж хүсч байгаа бол өөрт тохирсон хоолны дэглэм болон дасгалын аргаа сонгож аваад амьдарлынхаа хэвшил болго. Эрүүл сайхан биетэй байна гэдэг нь нэг удаа хийгээд өнгөрдөг, үр дүнд хүрдэг зүйл биш.
2.Хүнээс ичих шаардлага байхгүй. Манайхан бас л тэнэг улс шүү гүйж байгаа хоолны дэглэм барьж байгаа гэхээр шоолдог. Нөгөөх нь ч ичнэ. Ийм тэнэг зүйл байхуу. Зөв турах талаар хайж судал. Одоо бүх зүйл, эх сурвалж чөлөөтэй.  Гол нь хөдөлгөөн. Өөр юу ч биш гэж өөрийн туршлага дээрээс үндэслэж хэлмээр байна. Тэнэгтэж хербайлайф явбаа. 
3.Гэр бүлийн хүнтэйгээ хамт хий. Ганцаараа хийгээд ямар ч үр дүн ахиц харагддагүй. Найз нөхөдтэйгээ мөнгө төлөөд жимд яваад жавкайсан сайхан биетэй болсон залуучуудыг үгүйсгэхгүй. Гэхдээ над шиг цалин багатай, завгүй нөхдөд хэлэхэд элдэв фитнесд битгий мөнгөө үр. Өглөө эрт босч 30 минутанд дасгал хийгээд ажилдаа алхаж яваад, алхаж ир. Болж байвал гүй. Долоо хоногийн нэг өдөр усан мацаг барь. 
4.Хоолны дэглэмийг мөн л гэр бүлийн хүнтэйгээ хамт барь.Яш үнэндээ эмэгтэйчүүд эхнэрүүд оройн хоолыг зөвхөн таньд бэлтгэж өгдөг. Сайн ажиглавал ихэнхи эмэгтэйчүүд орой идэж шальдаггүй. Тэгсэн атлаа бид гүзээлжил байдаг. Үүний оронд хамтдаа оройн хоолоо салат болгоод хүүхэддээ л хоол хий. 7 хоноод л сурчихдаг юмдөө.